Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдөр 08.00 цагийн байдлаар Толгойт/АЧИ-925/, Баянхошуу/552/, МҮОНРТ/551/ орчимд маш их бохирдолтой байна.
Харин Монгол газар орчимд агаар их бохирдолтой байгаа бол баруун дөрвөн зам, Нисэх, Амгалан орчид дунд зэргийн бохирдолтой байгаа аж.
Агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой үед удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг байна.
Иймээс энэ үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Мөн цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүсийн хувьд даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай юм.
Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг мэргэжлийн байгууллагийнхан зөвлөж байна.