Нүүр хуудас Нийгэм Баян-Өлгий аймгийн “ХАВРЫН БҮРГЭДИЙН БАЯР” ирэх сарын 3-4-нд болно

Баян-Өлгий аймгийн “ХАВРЫН БҮРГЭДИЙН БАЯР” ирэх сарын 3-4-нд болно

464
0
burgediin-bayr-2019
Баян-Өлгий аймгийн "ХАВРЫН БҮРГЭДИЙН БАЯР" ирэх сарын 3-4-нд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран “Хаврын бүргэдийн баяр”-ыг 2019 оны гуравдугаар сарын 3-4-нд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад зохион байгуулна.

Бүргэдээр ан хийх уламжлалыг Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүссэн бөгөөд энэ уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй уг ёслолыг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг жилд хоёр удаа зохион байгуулах болсон.

Жил бүрийн намар Баян-Өлгий аймагт 10 дугаар сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг. Харин хаврын улиралд Улаанбаатар хотод болдог “Бүргэдийн баяр” тэмцээн хэлбэрээр зохион явуулдаг.

Зарим жилүүдэд амьд амьтан бариулж, бүргэдийн анд сургасан байдлыг шалгадаг ч жуулчдын хүсэлтээс хамаарч сүүлийн жилүүдэд хориглосон.

Мөн энэ баярын үеэр Көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомыг үзүүлэхээс гадна үндэсний хувцсаар гангарсан казах хүмүүстэй танилцаж, казахын зан заншил, ахуйн соёлтой танилцах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here