Нүүр хуудас Нийгэм БАЯН-ӨЛГИЙ: Бэлчээр цасанд дарагдаж, зудын байдалтай байна

БАЯН-ӨЛГИЙ: Бэлчээр цасанд дарагдаж, зудын байдалтай байна

206
0
sagsai-sum
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян баг сумын төвөөс 120-180 км алслагдсан аж

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян баг сумын төвөөс 120-180 км алслагдсан. Тус нутагт он гарсаар 120 орчим өрх нүүж очсон бөгөөд бэлчээр цасанд бүрэн дарагдаж, зудын байдалтай байгаа талаар сумын Засаг дарга С.Хонаев мэдэгдлээ.

Сумын тэжээлийн аюулгүйн нөөцөөс найм орчим тонн тэжээлийг тус нутагт өвөлжиж хаварждаг гурван багийн иргэдэд зээлээр олгож байна. Одоо иргэдийн гарт бэлэн мөнгө байхгүй тул авсан тэжээлийнхээ үнийг зургаан сард буцаан төлнө. Мөн намар багууд өөрсдөө өвс бэлдэж, улсын нөөцийн агуулахад хадгалуулсан. Энэ өвсийг малчид удахгүй авна. Нүүж байгаа малчдад зориулж Харгантын дамжин өнгөрөх буудалд өвс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өвс, тэжээлийн тусламж үзүүлэх хүсэлт аймагт тавьсан. Шийдвэрлэсэн хэмжээгээрээ малчдад олгоно” хэмээн тэрээр хэллээ.

Түүний тайлбарласнаар, Даян нутагт одоогоор нэг, хоёр, гурав, зургадугаар багийн малчдын 20 гаруй мянган толгой мал өвөлжиж байгаа аж.

Бод мал Өрмөгөйт, Ямаат, Холагаш зэрэг газруудад оторт гарч, бог мал бүхэлдээ тэжээлд орсон байна.

Цасны зузаан тал газраар 10-15 см, уулаараа нэг метр хүрч, мал бэлчих боломжгүй байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here