Нүүр хуудас Нийгэм Баян-Өлгийн ЗДТГ-аас залруулга мэдэгдэл гаргажээ

Баян-Өлгийн ЗДТГ-аас залруулга мэдэгдэл гаргажээ

158
0
Bayan-Olgii
Баян-Өлгийн ЗДТГ-аас залруулга мэдэгдэл гаргажээ

Нэр бүхий вэб сайт болон фэйсбүүк цахим хуудсанд Баян-Өлгий аймгийн удирдлагууд “Хятадын Гоминданы талд урваж, тусгаар тогтнолын дайсан болж явсан Оспан гэх казах хүний 120 насны ойг өргөн цар хүрээтэй тэмдэглэх бэлтгэл ажлыг эхлүүлжээ” гэх утга бүхий ташаа мэдээллийг цахим сүлжээнд байршуулж, олон түмэнд худал мэдээлэл тараасан байна.

Дээрх асуудалтай холбоотой аймгийн ИТХ-аас болон аймгийн Засаг даргаас ямар нэгэн эрхийн акт гараагүй, ийм асуудал огт хэлэлцээгүй болохыг албан ёсоор мэдэгдье. Зохион байгуулалттай хэсэг бүлэг этгээдийн Улс төрийн болон үндэстэн хооронд хагарал үүсгэх зорилго бүхий энэхүү үйлдлийг хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан болно.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here