Нүүр хуудас Нийгэм Баян-Өлгийд мал төллөлт 21,8 хувьтай байна

Баян-Өлгийд мал төллөлт 21,8 хувьтай байна

504
0
мал төллөлт
Баян-Өлгийд мал төллөлт 21,8 хувьтай байна
Баян-Өлгий аймагт мал төллөлт одоогоор 21,8 хувьтай байна
Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 199828 толгой мал төллөжээ. Оны эхэнд 915932 толгой хээлтэгч тоологдсоноос одоогоор 21,8 хувь нь төллөж, төл бойжилтын хувь 98,1 хувьтай байна.

Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээгээр 17256 мянган толгой мал хорогдож, 36 мянган хээлтэгч хээл хаяжээ. Мөн 180 мянга орчим толгой хээлтэгч сувайран өнжих юм байна.

Тус аймгийн 48 хувь нь гандуу, 32 хувь нь гантай байснаас бэлчээрийн өвс хомстсон, өвөл цас их орж хүйтэрсэн, мал олноор хээл хаясан зэрэг хүчин зүйлээс хамааран энэ онд 800 мянга гаруй толгой төл бойжуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here