Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд иргэд дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын Цагдаагийн алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулж ирсэн. Энэ жил мөн ХСИХ-ийн сонсогчид болон цагдаагийн албатай хамтран ажилладаг байгууллагуудыг татан оролцуулж замын хөдөлгөөнийг зохицуулах учраас ямар нэг дугаарын хязгаарлалт хийгдэхгүй аж.