Нүүр хуудас Нийгэм БЗД-ийн 26-р хороонд шинэ 920 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн шав тавигдлаа

БЗД-ийн 26-р хороонд шинэ 920 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн шав тавигдлаа

41
0
shaw-tawih-yslol
БЗД-ийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавигдлаа

Нийслэлийн 133 дугаар сургууль 2017 онд шинээр байгуулагдсан. Нийт 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 1, 2 дугаар давхарт хичээлийн 15 танхимд гурван ээлжээр хичээллэдэг байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олгосон юм. Тэгвэл өнөөдөр 920 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Шав тавих ажиллагааны үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэд, сурагч багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдийн хувьд өнөөдөр түүхэн өдөр болж байна. энэ сургуулийн газрын асуудал олон жил яригдаж ирсэн. Төсөв нь батлагдаад гүйцэтгэгч компани нь ч шалгарсан байхад газар нь шийдэгдээгүй удсан. Өнөөдөр газрын асуудлыг шийдэж, барилгын шавыг тавьж байна. Гүйцэтгэгч компанийн хувьд асар өндөр хариуцлага ирж байна. энэ ондоо багтааж сургуулийн байрыг ашиглалтад оруулах хэрэгтэй. Нийслэлээс бүх асуудлыг шийдэж өгсөн байгаа” хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here