Нүүр хуудас Нийгэм БИЧЛЭГ: “Хэт тансаг хэрэглээг хэвлэл мэдээллээр өөгшүүлэхгүй” уриалгад сэтгүүлчид нэгдлээ

БИЧЛЭГ: “Хэт тансаг хэрэглээг хэвлэл мэдээллээр өөгшүүлэхгүй” уриалгад сэтгүүлчид нэгдлээ

133
0

АР агентлагийн сэтгүүлч Майкл Кон “Монголчууд тансаглах дуртай” нийтлэлдээ монголчууд 180-350 ам.долларын цалинтай хэрнээ 1100 ам.долларын гутал, 800 долларын нүдний шил худалдаж авж байгааг гайхаж бичсэн.

Германы эдийн засагч Ханс Вернер Зинн монголчуудын тансаг эрэглээ хэрээс хэтэрч, орлогынхоо ихэнхийг монголчууд машин, гар утас, брэндийн бараанд зарцуулж байгааг шүүмжилсэн нь саяхан. Өсвөр үеийнхэнд халдвар мэт тархаж байгаа зүйл бол эд мөнгө, тансаг хэрэглээнд хэт шунах болсон явдал. Монголчууд бид маш үрэлгэн амьдарч байна.

Газрын доорх нөөц баялагаа ухаж, гадаадын брэндийн хувцас болгон мөрөн дээрээ тохож байгаагийн цаана бид ирээдүй хойчдоо өр, ухсан нүх, сүйдсэн байгаль үлдээж байгааг эргээд харах цаг болжээ.

Тиймээс ч монголын сэтгүүлчид “Хэвлэл мэдээллээр хэт тансаг хэрэглээг сурталчлахгүй” уриалгад нэгдсэн байна.

https://youtu.be/nLXrUv0O8hg

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here