~Яруу найргийн сод билэгтэн А.Эрдэнэ-Очирыг сүүлчийн замд нь үдлээ~
Монголын яруу найргийн сод билэгт төлөөлөгч, монголын ард түмний хайртай хүү МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир утга зохиолын үйл хэргийн төлөө зүтгэж яваад номын агаар сэлгэж, монголын уран зохиол, нийгэм соёлын амьдралд нөхөж болшгүй их уй гашуу тохиосон билээ.
Тэгвэл яруу найрагчийг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр болж өнгөрлөө. Ум сайн амгалан болох болтугай.