Нүүр хуудас Нийгэм Шүлснээс “ковид-19” илрүүлэх оношлуурыг ирэх ДАВАА гарагаас ашиглана

Шүлснээс “ковид-19” илрүүлэх оношлуурыг ирэх ДАВАА гарагаас ашиглана

18
0
shulsnees-ilruuleh-tohooromj-2021
Шүлснээс "ковид-19" илрүүлэх оношлуурыг ирэх ДАВАА гарагаас ашиглана

Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон УНТЭ, УХТЭ-ийн лабораторид хуваарилж, ирэх даваа гаригаас эхэлж хэрэглээнд нэвтрүүлэх аж.

Энэхүү оношлуур нь:

  • Халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлэх боломжтой.
  • Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа.
  • Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
  • Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийх зэрэг давуу талуудтай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here