Нүүр хуудас Нийгэм БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас анхаарууллаа!

БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас анхаарууллаа!

56
0
irgediin-anhaarald
БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас анхаарууллаа!

БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн, харьяатын газраас 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний хооронд гадаадын иргэдэд хууль бусаар оршин суух,

хууль бусаар хил нэвтрүүлэх, ажилд зуучлах, хуурамч цагаачлалын бүртгэл хийж буй зуучлагчид (брокер)-ыг илрүүлэн баривчлахын тулд мэдээлэл хүлээн авах аяныг өрнүүлж байгааг мэдэгдэв.

Иргэд та бүхэн зуучлагч (брокер) этгээдүүдэд мэхлүүлсэн, хохирсон болон тэдгээрийг мэдэж буй бол цагаачлалын албаны хяналт шалгалтын хэлтэст биеэр очихоос гадна дараах утас,

цахим шуудан болон шуудангийн хаягаар мэдээлэл өгч болох бөгөөд мэдээлэгчийн нууцыг чанд хадгалах болохыг мэдэгдсэн байна.

Утас: 1588-7191, Гадаадын иргэн 1345

Цахим шуудан:

[email protected] (Сөүл) [email protected] (Пусан)

Шуудангийн хаяг:

Сөүл хотын тусгай шалгалтын хэсэг

Пусан хотын тусгай шалгалтын хэсэг

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here