Нүүр хуудас Нийгэм Богинын тээвэр хийх 7.8 км шинэ шороон зам нээгдлээ

Богинын тээвэр хийх 7.8 км шинэ шороон зам нээгдлээ

421
0
shine-zam
.8 км урттай, 13 метр өргөнтэй, хоёр урсгал бүхий сайжруулсан шороон зам /2019/

Өмнөговь аймгийн Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо нь “Цагаан хад”-д үүсдэг урт, богинын тээврийн түгжрэл болон аваар ослыг бууруулах зорилгоор Гаалийн хяналтын бүсүүдийн хоёр талаарх зөвхөн богинын тээвэрт хамаарах

“Шинэ замын төсөл” ажлыг зохион байгуулж өнөөдрийн байдлаар зүүн Гаалийн бүсүүдэд хамаарах богинын тээврийн 7.8 км урттай, 13 метр өргөнтэй, хоёр урсгал бүхий сайжруулсан шороон замыг ашиглалтад орууллаа.

Энэ зам ашиглалтад орсноор Засгийн газрын 320 дугаар тогтоол болон урт богинын тээвэр гэсэн маршрутыг дагаж мөрдөхөд дөхөм болохын зэрэгцээ гаалийн хяналтын бүсүүдэд үүсээд байгаа эмх замбараагүй байдал, түгжрэл буурах боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн баруун гаалийн хяналтын бүсүүдэд хамаарах богинын тээврийн шинэ замын бэлтгэл ажил эхэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here