Нүүр хуудас Нийгэм Болгарын нэрт зөнч, Ванга эмээгийн зөвлөгөө.

Болгарын нэрт зөнч, Ванга эмээгийн зөвлөгөө.

425
0
Вангагийн зөвлөснөөр гэрээсээ сөрөг муу энергийг хөөж, аз жаргалыг дуудаарай!

Болгарын нэрт зөнч, Ванга эмээгийн тухай дэлхий дахинаа мэдэхгүй хүн туйлын ховор билээ. Учир нь түүний зөгнөсөн зөгнөл бүр нь биелж, хүмүүст итгэл үнэмшил хайрласаар байгаа юм. Тиймдээ ч түүнийг амьд ахуй байх үед нь давхардсан тоогоор нэг сая гаруй хүн зорьж, хувь заяагаа үзүүлсэн гэдэг. Тэдгээр хүмүүсийн цуваанд олны танил алдартай хүмүүс, улс төрчид ч мөн багтаж байжээ. Ийнхүү бид та бүхэндээ Ванга эмээгийн айл гэрийн сөрөг энергийг хөөж, аз жаргалыг бэлгэлэн, мөнгө дуудах үнэтэй зөвлөмжийг хүргэе. Хэрвээ та амьдарч буй гэрээ гадны зочид болон уригдсан хүмүүсийн хар муу энергиэс хамгаалъя гэвэл “самбук жимсний мөчрийг”  хаалганыхаа дээр хөндлөнгөөр нь өлгөж тавиарай.

  • Хэрэв өглөөг сайхан эхлүүлж, тухайн өдрөө аз завшаанаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл, орноосоо босохдоо баруун хөлөө эхэлж газар тавиарай! Гутлаа өмсөхдөө ч мөн баруун талын хөлнөөсөө эхлэх хэрэгтэй. Харин дараа нь нөгөө хөлдөө өмсөнө.
  • Гэртээ аз жаргал, эд баялгийг дуудахыг хүсэгчид, шинэ сар гарах үеэр гэрийнхээ тавилганы байрлалыг сольж байх хэрэгтэй. Удаан хугацаанд нэг газраа байсан тавилгад муу бүхэн шингэж, саад тотгор учруулдаг байна.                                                                                                                                                        Хоолны ширээн дээр хэзээ ч дутуу идээд орхисон талхыг тавьж болдоггүй. Энэ нь тухайн хүний эрч хүч болон эрүүл мэндийг авч оддог. Талхыг хэзээ ч битгий хая. Хэрэв талх хатвал, түүгээр нохой, шувуу хооллож болно.
  • Хэрэв таны ажил үйлс тань бүтэмж муутай, бие тэнхрэхгүй удах, өвчин ороох гэх мэтээр азгүй явдлууд тохиолдоод байвал, гэрийнхээ хаалга, цонхон дээр багахан давс цацах хэрэгтэй. Аажимдаа байдал сайжраад ирвэл, цацсан давсаа хамж, гэрээсээ зайтай гудманд  гаргаж хаяарай.                                                                                                                                                                                   -Хэрэв та хоол хийж байхдаа хар, муу сөрөг зүйлсийн тухай бодож, хоолноосоо хүмүүст аягалж өгвөл,   тэрхүү хоолыг идсэн хүмүүст өвчин зовлон, азгүй зүйлсүүд тохиолддог                                                                   -Та мөнгөтэй болохыг хүсвэл, хэтэвч болон мөнгөний сейфэндээ оюу чулуунаас хийгээрэй.                          -Өвчтэй болон нас барсан хүний гэрийн толийг бүтээх, тухайн газраас гаргах хэрэгтэй. Учир нь толинд нас барагсдын сүнс шингэж, өвчин зовлон бүхэн нь үлддэг. Иймд гэрийн хүмүүст азгүй зүйлс тохиолдож эхэлнэ.                                                                                                                                                                                   -Талхыг хэзээ ч хутгатай хэвээр нь зоогоод орхиж болохгүй.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here