Нүүр хуудас Нийгэм “БОЛОВСРОЛ-2017” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО.

“БОЛОВСРОЛ-2017” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО.

372
0

БСШУСЯ-ны сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулиудын” Боловсрол-2017″нээлттэй хаалганы өдөрлөг  өнөөдөр  09:00-18:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Энэ өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ерөнхий боловсролын сургалтын хүртээмж, үйлчилгээ, сургалтын хөтөлбөрийн  хэрэгжилт, чанарын түвшинг танилцуулах, боловсролын бодлогын  онцлог, ололт амжилтыг сургалтчлах, иргэдэд зөвлөх үйлчилгээ зохион байгуулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. “Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаанд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн харъяа ахлах сургууль, тусгай болон спортын, лаборатори сургуулиуд, тус яамны харъяа Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Насан туршийн боловсролын төв, Боловсролын Хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсүүд, зарим олон улс, иргэний нийгмийн байгууллага оролцож байна. Уг үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллагууд үзэсгэлэн гаргаж үзүүлэх , гарын авлага материал тараах,танилцуулах, нээлттэй хичээл, уралдаан тэмцээн явуулах,иргэдийн асуултанд хариулах ,санал зөвлөгөөг хүлээн авах,элсэлтийн ерөнхий шалгалтын тест бөглөх, сургалтын тоног төхөөрөмж дээр ажиллах , туршилт хийх, хүүхдийн  хоолны амталгаа хийх гэх мэт үйлчилгээ явагдаж байна. Боловсрол-2017 үйл ажиллагааны гол тайзанд сургууль, цэцэрлэгийн  урлага уран сайхны тоглолт, спорт,технологийн үзүүлэх тоглолтууд  боллоо.

.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here