Нүүр хуудас Нийгэм Боловсрол Анх удаагаа хоригдлуудад зориулсан ТЭТГЭЛЭГ зарлагдав

Анх удаагаа хоригдлуудад зориулсан ТЭТГЭЛЭГ зарлагдав

183
0
horigdluudad_zoriulsan_tetgeleg_01
Лонгфорд Траст сан хамтран анх удаа хоригдлуудад тэтгэлэг олгох хөтөлбөр зарлав

Английн Кэмбрижийн их сургууль, хоригдлуудын боловсролыг дэмжигч Лонгфорд Траст сан хамтран анх удаа хоригдлуудад тэтгэлэг олгох хөтөлбөр зарлалаа.

Эхний ээлжид ирэх сараас Кэмбрижийн завсардал арилгах хүрээлэнгийн онгоцны нисгэгчийн ангид суралцах дөрвөн хоригдолд 6.5 мянган долларын тэтгэлэг гардуулсан байна.

Хичээлийн 14 хоногийг хүрээлэнд үлдсэнийг нь шоронд явуулах бөгөөд энэ нь жилийн хугацаанд үргэлжлэх гэнэ. Хэрэв хөтөлбөр амжилттай болвол цаашид өөр ангид элсэлт авах юм.

Тэд ял эдлэх хугацаандаа өдөр бүр тодорхой цагаар задгай шоронд хичээллэж бакалаврын үнэмлэхтэй төгсөх юм. Энэхүү судалгааны хөтөлбөр нь хоригдлуудыг сулагдсаны дараа нийгэмд хөлөө олоход нь тус болох зорилготой юм байна.

Энэ талаар Кэмбрижийн криминалистикийн хүрээлэнгийн доктор Ами Лудлоу, “Хоригдлуудын боловролын түвшин өндөр байх нь нийгмийн аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг. Иймээс энэхүү хөтөлбөрт шоронгийн боловсролын сургалтыг төгссөн ямар ч хоригдол хамрагдах боломжтой” гэв.

Энэ оны эхээр Их Британий их сургуулийн үйлчилгээ хариуцсан газар шинэ элсэгчдээс шийтгүүлж байсан эсэх тодорхойлолт авахаа больсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here