Иргэд, олон нийтэд замын хөдөлгөөний дүрмийг таниулах, сурталчлах ажлууд хийгдэж байна. Тодруулбал 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд сурталчилах зорилгоор Баян-Өлгий аймгийн төвийн авто зам дагуу 28 ширхэг самбар байрлууллаа.