Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Өнөөдөр удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

84
0
udirdah-ajiltnii-zowlogoon
Өнөөдөр удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.
Шуурхай зөвлөгөөний эхэнд ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяа өнгөрсөн шуурхайд өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг товч танилцууллаа.

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх, дулаан алдагдлыг бууруулах, усны алдагдлыг шалгах, байгууллагадаа ээлж солилцохдоо худаг, шугам сүлжээгээ хариуцлагатай хүлээлцэхийг нийт байгууллагад үүрэг болгосон юм.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн төвөөс барилгуудын ойр орчимд байрлах бохир усны нийт 27 худаг байдгаас 7 худаг зориулалтын таг байхгүй байсныг бүрэн тагтай болгож лайдах, лаг шаврыг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн 14 тасгийн 115 гаруй сантехникийн жижиг хэрэгслүүдийг солих засварлах ажлуудыг хийсэн бол, нийгмийн хариуцлагын хүрээнд Бумбат ХХК Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн төрөхийн өмнөх, дараах, нярайн платны нийт 17 вакум цонхны шил болон жийргэвч резин солих урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Мөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болгосны дагуу МХХ-ээс шалгалт явуулжээ.

Энэ хүрээнд өнөөдрийн шуурхай зөвлөгөөнд хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөрт орсон хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, 10 сарын 1-нээс 11 сарын 1 хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилж байгаа “Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяны талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, МХХ-ээс цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хийлээ.

Мөн ТЗУХ-ийн дарга М.Баттулга www.ulaanbaatar.erp программын талаар танилцуулсан бол Гэр бүлийн фм 104,5-аас аавуудад чиглүүлж байгаа төслийн талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн Үндэсний статистикийн хорооноос Статистикийн мэдээллийн нэгдсэн сан бүхий www.1212.mn цахим сайтын талаар танилцуулсан юм. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс хөрөнгө шаардагдахгүй ажлуудыг эрчимжүүлж ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь явган хүний зам, гарц, гармыг хаан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дүүрэгтээ ажлын хэсгийг байгуулах,

явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудын нарийвчилсан судалгааг гаргах, Дулаан, цахилгааны шугам солих, засварлах, авто болон явган хүний зам тавихаар ухсан газруудын шороог тэгшилж, хогийг цэвэрлэж ачуулан хуучин байдалд нь болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here