Нүүр хуудас Нийгэм Боловсрол МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 25 оюутан хүртлээ

МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 25 оюутан хүртлээ

103
0

“МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-ын дагуу идэвхи чармайлт гарган амжилттай суралцаж, бусдыгаа манлайлан, сурлагын өндөр амжилт гаргасан оюутнуудад МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг олгодог.

Өнөөдөр /2017.12.13/ 2016-2017 оны хичээлийн жилд амжилттай суралцаж бусдыгаа манлайлсан Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын, Хүмүүнлэгийн ухааны салбарын, Нийгмийн ухааны салбарын нийт 25 оюутанд 1 сая ба түүнээс дээш хэмжээний тэтгэлгийг олголоо.

Гэхдээ энэхүү тэтгэлгийг бэлэн мөнгөөр бус зөвхөн сургалтын төлбөрт зарцуулахаар зохицуулж МУИС-ийн сургалтын нэгдсэн систем Сиси-д тухайн оюутны нэр дээр байршуулсан тухай ШУС-ийн захирал, доктор Б.Баяртогтох хэлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here