Булган аймгийн Засаг дарга З.Батзориг боловсролын салбарынхантай уулзалт хийж Элсэлтийн Ерөнхий шалгалт болон сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.
Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм сулартал сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулахгүй. Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 19-ний дотор ЭЕШ-ын бүртгэл хийх бэлтгэл ажлыг хангах, хүүхэд бүрт хүртээмжтэй, тусгайлсан аргаар шалгалтад бэлтгэхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Суралцагчид ЭЕШ өгөх тухайлсан хичээлүүдээрээ багшаасаа онлайн хэлбэрээр болон биечлэн зөвлөгөө авч шалгалтандаа бэлтгэх юм байна.
Мөн аймгийн төрөлжсөн олимпиадыг хорио цээр цуцлагдсаны дараа зохион байгуулах талаар БСШУСЯ-наас зөвшөөрөл хүсэхийг БСУГ-ын даргад үүрэг болголоо.