Нүүр хуудас Нийгэм Шүлхийгээр хорогдсон 49 үхрийг 41,3 сая төгрөгөөр үнэлж нөхөн төлбөр ногдуулна

Шүлхийгээр хорогдсон 49 үхрийг 41,3 сая төгрөгөөр үнэлж нөхөн төлбөр ногдуулна

402
0
Шүлхий
Шүлхийгээр хорогдсон 49 үхрийг 41,3 сая төгрөгөөр үнэлж нөхөн төлбөр ногдуулна
Орхон аймгийн Жаргалант суманд малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбоотойгоор хөл хориог 30 хоногийн хугацаанд тогтоосон.
Тэгвэл энэхүү хорио цээрийн дэглэмийг бууруулж, голомтын бүсийн үхэр нь шүлхий өвчнөөр өвчилсөн таван өрхийн хүрээнд хязгаарлалтын дэглэмийг шилжүүлэхээр боллоо. Гэвч малчин айл өрхүүд сонор сэрэмжтэй байж, малын хашаа саравч, өтөг бууцаа байнга ариутгах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Мөн цаашид ариутган халдваргүйжүүлэх постыг төв зам дагуу хөшөөтийн даваанд, булганы чиглэлд бугат, бүрэн бүстийн постыг үргэлжлүүлэн ажиллуулах юм.

Мөн Орхон аймгийн онцгой комисс хуралдаж, Жаргалант сумын хорио цээрийг буулгах талаар хэлэлцэв. Ингэхдээ уг сумын голомтын бүсэд шүлхий өвчин илэрсэн таван өрхийн хүрээнд хягзаарлалтын дэглэмд шилжин ажиллах нь зөв гэсэн дүгнэлтийг мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч гарсаны дагуу зохих шийдвэрийг гаргасан юм.

Учир нь өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас хойш хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн ажиллах хугацаанд Орхон аймаг урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг эрчимтэй сайн зохион байгуулсаны үр дүнд хоёрдугаар сарын 24-нд буюу сүүлчийн үхрийг устгалд оруулсанаас хойш 21, сүүлчийн вакцинжуулалтыг хийснээс хойш 14 хоногийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг үхэрт илрээгүй тул Жаргалант сумын засаг даргын албан бичиг, малын удмын сан, эрүүл мэнд хамгаалах тухай хуулийн заалт, үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын тушаал, заалтыг үндэслэн Орхон аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Харин хүнс, хөдөө аж ахуйн газар холбогдох албанаас шүлхий өвчнөөр хорогдсон таван айлын 49 үхрийг үнэлж, улсаас 41,3 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулах дүгнэлтийг гаргажээ. Малын гоц халдварт шүлхий өвчнөөр зайлшгүй устгалд оруулсан малыг тухайн үеийн үнэлгээний 90 хувиар тооцон нөхөн төлбөр улсаас олгодог юм.

Онцгой комиссын гишүүд цаашид Эрдэнэт хотын хэмжээнд мал бүхий айл өрх, тэдний малыг хотын төвд бэлчээх нь зөв үү, ер нь малчин өрхүүдийг хотоос гаргах боломж бололцоо юу байгаа талаар санал солилцлоо. Ихэнх гишүүд цаашид малыг хотын төвд бэлчээхгүй байх, мал бүхий айл өрх бүр хариуцлагаа өндөржүүлэх, өтөг бууцаа тогтмол ариутган халдваргүйжүүлэх байх шаардлагатай гэсэн юм. Мөн алсдаа хотын төв,үйлдвэрийн районд малтай айлыг буулгахгүй байх, малчин өрхийг хотоос гаргах боломжит нөхцөл хаана хэрхэн бүрдүүлэх боломжтойг судалж ажил хэрэг болгох нь зөв гэж үзсэн юм.

Цаашид малын мах сүү цагаан идээнд тавигдах шаардлага, шинжилгээг сайтар хийж баталгаажуулахыг мэргэжлийн хяналтын газар, баян-өндөр сум, хүнс хөдөө аж ахуйн газарт онцгой комиссын дарга үүрэг болгосон. Мөн төв зам дагуу бүрэнбүст, хөшөөтийн давааны постыг үргэлжлүүлэн ажиллуулах, Булган аймгийн Бугат сум, Морь барианы чиглэлд нэмж нэг ариутган хадваргүйжүүлэх постыг ажиллуулж, бусдыг нь буулгахыг Онцгой комиссын дарга үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here