Нүүр хуудас Нийгэм Боловсрол Сэвжид агсны нэрэмжит “өсвөрийн бүжигчдийн улсын XIV уралдаан” эхэллээ

Сэвжид агсны нэрэмжит “өсвөрийн бүжигчдийн улсын XIV уралдаан” эхэллээ

99
0
osworiin-bujigchid
Сэвжид агсны нэрэмжит "өсвөрийн бүжигчдийн улсын XIV уралдаан" эхэллээ

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч, Цэрэндуламын Сэвжид агсны нэрэмжит ирээдүйн шилдэг бүжигчдийг тодруулах, хүүхэд багачуудыг бүжгэнд дуртай болгох,

дэлхийд танигдсан мэргэжлийн бүжгийн чуулга хамтлагийг бий болгох, ардын бүжгийг хойч үедээ өвлүүлэх зорилготой өсвөрийн бүжигчдийн улсын XIV уралдаан 11 дүгээр сарын 02-нд Сайншанд хотноо эхэллээ.

Уралдаанд Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Говьсүмбэр зэрэг 10 аймаг, зургаан дүүргийн 200 гаруй өсвөрийн шилдэг бүжигчид авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.

Нэгдүгээр шатны шалгаруулалт бага, дунд насны гоцлол бүжиг, бага, дунд, ахлах насны хамтлаг бүжиг, хоёрдугаар шатны шалгаруулалт бага, дунд насны гоцлол бүжиг, бага, дунд, ахлах насны хамтлаг бүжиг, гуравдугаар шатны шалгаруулалт бага, дунд насны гоцлол бүжиг, бага, дунд, ахлах насны хамтлаг бүжиг гэсэн дарааллаар явагдаж шилдгүүдээ тодруулна.

Төгсгөлд нь шилдэг бүжигчдийн хүндэтгэлийн тоглолтоор10 дугаар сарын 03-нд наадам өндөрлөх юм. Дашрамд дурдахад 2016 онд болсон XIII наадамд Дорноговийн өсвөрийн бүжигчид гоцлол төрлөөр хоёр тэргүүн байр, 3 дэд байр, гурав, дөрөвдүгээр байр тус бүр нэг, хамтлаг төрлөөр хоёр, гуравдугаар байрт шалгарч бусдыгаа манлайлж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here