Нүүр хуудас Нийгэм Боловсрол “Сүлд” чуулгын дуучин Ц.Амарболд олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түүчээллээ

“Сүлд” чуулгын дуучин Ц.Амарболд олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түүчээллээ

104
0
amarbold
БНХАУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын "А" зэрэглэлийн “Ningbo Music international central vocal competition -2018” уралдаанд тэргүүн байр эзэллээ

Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Ц.Амарболд БНХАУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын “А” зэрэглэлийн “Ningbo Music international central vocal competition -2018” уралдаанд тэргүүн байр эзэллээ.

Тэрбээр 17 орны 368 дуучинтай өрсөлдөж тэргүүлээд зогсохгүй, Хятад дууг хамгийн сайн дуулсан “Шилдэг дуучин” номинацийн эзэн болсон юм.

duuchin-amarbold
Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Ц.Амарболд

Ц.Амарболд нь 2017 онд ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховоиний нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын арванхоёрдугаар уралдааны III байр эзлэн, “Шилдэг басс” хоолойтой дуучнаар шалгарч, мөн ондоо Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит уралдаанд II байр эзэлсэн зэрэг амжилтыг үзүүлж байжээ.

Ийнхүү цагдаагийн “Сүлд” чуулгаас олон улсын “А” зэрэглэлийн уралдаанд оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн хоёр дахь дуучин төрж байна.

2011 онд М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын XXIV уралдаанд “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлж, “Шилдэг баритон хоолойтой дуучин” шагналыг хүртэж байсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here