Нүүр хуудас Нийгэм Боловсрол ТАНИЛЦ: Сурагчдын амралт энэ сарын 27-ноос эхэлнэ

ТАНИЛЦ: Сурагчдын амралт энэ сарын 27-ноос эхэлнэ

264
0
suragchdiin_amralt
ТАНИЛЦ: Сурагчдын амралтын хуваарь

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагджээ.

Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хуваарийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газраас гаргалаа.

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД:
Нэгдүгээр улирлын амралт

-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт

– I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног,
– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт

– Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног;

Зуны амралт

– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.
АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД:

Нэгдүгээр улирлын амралт

– Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

Хоёрдугаар дугаар улирлын амралт

– I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног,
– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног;

– Цагаан сарын амралт 1 долоо хоног;

Гуравддугаар улирлын амралт

– Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;

Зуны амралт

– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

ОНЦЛОГ:

Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг XII сард амарна.
Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна.
Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна.
Нийслэлд идэр есийн хүйтэн эхлэх үеэр хүүхдээ сургуульд хүргэх, авахтай холбоотой машин замын ачаалал буурна.
Сурагчид III улирлын амралтаар хөдөө орон нутгийн аж амьдрал болон мал төллүүлэх үйл явцыг танин мэдэх, малчид, найз нөхөддөө туслах, хөдөлмөрөөр хүмүүжих боломжтой болно.
Зарим аймаг, орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд III улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх, 1 долоо хоногийн хойно дуусгаж уян хатан зохицуулалттай болгосон.

Эх сурвалж: БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here