Нүүр хуудас Нийгэм Боловсрол Хотын дарга С.Батболд: Зарим их, дээд сургуулийг Дархан руу нүүлгэнэ

Хотын дарга С.Батболд: Зарим их, дээд сургуулийг Дархан руу нүүлгэнэ

255
0
hotiin-darga-Batbold
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд
~Зарим их, дээд сургуулийг Дархан руу нүүлгэнэ~

Нийслэлийн төвлөрлийг сааруулах “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд Нийслэлийн удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллаж, ХААИС-ийн салбар Агроэкологийн бизнесийн сургуулийн багш, ажилчидтай уулзлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд:

Дархан хот нь хүн амын суурьшил ихтэй том хот. Энэ хотод Анагаах болон ШУТИС-ийн салбар сургууль байна. Тиймээс бид зөвхөн ХААИС-ийг нүүлгэх тухай ярих ёсгүй юм.

Аль нэг их сургуулийг нэг дор нүүлгэн шилжүүлэх боломж одоогоор алга. Тиймээс их сургуулиудыг боломжийн хүрээнд нүүлгэх ёстой. Ингэхийн тулд Улаанбаатар хотод орших ХААИС нь хөдөө аж ахуйн инженер, агрономич зэрэг мэргэжлээр зөвхөн Дархан хотод бэлтгэдэг байж болно. Мөн Дарханд ажиллах багш ажилчдын байр, орон сууцны асуудлыг аймаг орон нутгаас шийдвэрлэх хэрэгтэй.

Дархан хотод нөөц бололцоо байна. Хүн хаана сурах нь гол нь бус сайн мэргэжил эзэмших нь чухал юм. Дархан хот дулаан эрчим хүчний хангалттай нөөц бололцоотой учраас нийслэл хотыг төвлөрлийг сааруулахад чухал үүрэгтэй. Энэ бүс нутаг бол их, дээд сургуулиуд нүүж ирэхэд таатай бүс. Дархан хотыг оюуны хот болгон хөгжүүлэхэд таатай санагдаж байна. Үүнд зориг гарган ажлыг эхлүүлэх хэрэгтэй.

Харин Дархан хот дахь ХААИС-ын салбар Агроэкологи бизнесийн сургуулийн захирал З.Нэргүй хэлэхдээ

Манай сургуульд дахин нэг сургууль нүүж ирэх болон сургуулийн байранд нэмж өргөтгөл хийх боломжтой.

Их сургуулийн цогцолбор хотхон маягаар шийдэх бүрэн боломж бий. ХААИС нийт зургаан бүрэлдэхүүн, хүрээлэнтэй. Гэвч жил ирэх тусам ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо цөөрч байна. Тэгэхээр сургуульд элсэгдчийн тоо ч жил ирэх бүр буурч байгаа юм.

Ирэх 2019 онд 17 мянган хүүхэд 12 дугаар анги төгсөнө гэсэн статистик байна. Орон нутагт байгаа сургуулиудыг дэмжихэд төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Тухайлбал, агрономич, мал аж ахуй, хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр бусад хувийн их дээд сургуулиудад элсэлт авахыг хязгаарлах нь зүйтэй.

Бусад хувийн сургууль элсэлт авбал нэгдүгээрт оюутныг нийслэлд суралцах, хоёрдугаарт агрономич мэргэжлийн үнэ хүнд, чанар унах магадлалтай. Энэ асуудлууд дээр төр, засгийн зүгээс зохицуулалт хэрэгтэй байна гэж ярилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here