ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан “Эрхэм багш” буриад хэл, соёлын олон улсын уралдаанд Дорнод аймгаас Боловсролын салбарын төлөөлөгчид оролцжээ.
Тэмцээнд ОХУ, Монгол Улсын нийт 30 багш оролцсоноос Цагаан-Овоо сумын ЕБС-ийн багш Х.Эрболд “Шилдэг арга зүйтэй, сайн хичээл заасан багш”-аар шалгарав.
Мөн энэ үеэр Боловсрол соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа Буриадын Боловсрол, шинжлэх ухааны сайд Байр Батарович Жалсановтой ажил хэргийн уулзалт хийж
Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн технологийн багш нараас тус улсад багш солилцооны хөтөлбөрт хамруулах талаар санал солилцоод ирсэн байна.