Нүүр хуудас Эдийн засаг Австралид аадар бороо орж, Сидней хот үерт автжээ

Австралид аадар бороо орж, Сидней хот үерт автжээ

122
0
sidney
Австралид аадар бороо орж, Сидней хот үерт автжээ

Австралид аадар бороо орж, хүчтэй салхи шуурч, Сидней хот үерт автжээ. Үүний улмаас хотын зарим хэсэг эрчим хүчгүй болсон байна.

Цаг агаар муу байгаа учир цагдаа нар автомобиль унадаг хүмүүс, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг уриалж байна.

Шуурганы үеэр нэг машин осолдож нэг хүн нас барснаас гадна замд боогдсон автомобилчныг гаргах гэж байгаад цагдаагийн хоёр ажилтан ноцтой гэмтжээ.

Австралийн цаг уурын товчооны мэдээлснээр Сидней хотод хэдхэн цагийн дотор 10 см тунадас буужээ. Ердийн үед Сидней хотод ийм хэмжээний хур тунадас 11 дүгээр сарын туршид ордог байна.

“Ган гачиг нүүрлэсний улмаас бороо ийн их орох нь фермерүүдэд таатай. Гэвч энэ нь Сидней хотын дэд бүтцэд ноцтой хүндрэл учрууллаа” гэж хэвлэлд бичсэн байна.

Хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй байдаг “Сидней” нисэх буудалд томоохон нислэгүүд хүлээгдэж, нисэх, буух гурван зурвасаас хоёрыг хааж, 20-иод нислэгийг цуцалжээ.

Мөн Австралийн эрчим хүчний хамгийн том сүлжээ болох “Аусгрид” Сидней даяар 8100 гаруй хэрэглэгчийг цахилгаангүй болгосон” гэж мэдэгджээ. Цаг уурын товчооноос шуурга өдрийн туршид үргэлжилнэ гэж мэдээлж байна.

Харин Австралийн хойд хэсгийн Квинслэнд мужид цельсийн 40 хэм хүртэл халж, хүчтэй салхины улмаас түймэр болж байна. Гал сөнөөгчид бараг долоо хоногийн туршид ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here