Нүүр хуудас Нийгэм Боловсрол Япон улсын Васеда их сургуулийн оютан солилцооны хөтөлбөр зарлав

Япон улсын Васеда их сургуулийн оютан солилцооны хөтөлбөр зарлав

148
0

МУИС болон Япон улсын Васеда их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улиралд оюутан солилцооны хөтөлбөр зарлалаа.

Элсэхийг хүсэгчид МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний, магистр, докторын оюутан, голч оноо 3.0 буюу түүнээс дээш, Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.

Сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд сар бүр 80 мянган иений тэтгэлэг олгох юм. Элсэхийг хүсэгчдийн материалыг энэ сарын 17-ны Баасан гарагт 12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байр Оюутны хөгжил, үйлчилгээний газарт хүлээн авах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here