Нүүр хуудас Нийгэм БСШУЯ-нд АТГ-аас шалгалт хийхэд илэрсэн зөрчилүүд

БСШУЯ-нд АТГ-аас шалгалт хийхэд илэрсэн зөрчилүүд

405
0
  1.  Салбарын хэмжээнд 22 албан тушаалтан тухайн албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан байна.
  2.  Яамны  газар, хэлтсийн дарга нийт 15 удирдах албан тушаалтны 9 нь шинээр томилогдсон бөгөөд энэ нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг боловсролд суурилсан мерит зарчимд тулгуурлан томилох зарчим алдагдсан, сонгуулийн үр дүн, нам, улс төрийн нөлөөтэй гэж үзэхээр байна хэмээн Ажлын хэсэг дүгнэлээ.
  3.  Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 21 албан тушаалтанд 22.5 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.
  4.  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.8.3 дахь заалтын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахдаа Үнэлгээний хорооны гишүүд мэдэгдэл, тайлбар гаргах ёстой ч тус салбарын хэмжээнд Үнэлгээний хорооны 162 гишүүн холбогдох мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна.
  5. Сайдын багцаас тусгай зориулалтын санхүүжилт нэрээр эрх шилжүүлэн зарцуулж байгаа төсөв, мөн төрийн болон хувийн цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлын санхүүжилтийг онцолжээ. Дээрх төсөв, санхүүжилтийн зарцуулалтад тавих хяналт сул байгааг цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзсэн байна.
  6. Ажлын хэсгээс тус салбарын хувьд эрсдэлтэй ажлын байрыг тодорхойлжээ. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудын үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрөл олгодог, Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл, Палеонтологи, археологийн мэргэжлийн зөвлөл, Гадаад улсын сургалт зохион байгуулдаг, Худалдан авалт хариуцсан ажлын байрыг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үзэв.
  7.  ЕБС-ийн сургууль, Олон улсын хөтөлбөртэй сургууль/ тусгай зөвшөөрөл олгох анхан шатны материалуудыг бүрдүүлж танилцуулдаг, улсын хилээр түүхийн үнэт, хосгүй үнэт соёлын өв нэвтрүүлэхэд зөвшөөрсөн тодорхойлолт нь хэт ерөнхий, тухайн эд зүйлийг нэг бүрийн шинжээр тодорхойлолгүй гарган өгч байгаа, газар хэлтсийн дарга нар яамнаас зарлагдсан тендер, шууд худалдан авах ажиллагаанд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдон ажилладаг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж дүгнэжээ.
  8. 1997-2001 онд Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон нийт 344 оюутан бүртгэлтэй байх бөгөөд тэдэнд олгосон сургалтын төлбөр нь 8.3 сая ам.доллар болжээ.
  9. Дээрх 344 иргэний судалгаанаас Ажлын хэсэг Улсын бүртгэлийн сангаас түүврийн аргаар хайлт хийхэд 80 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд Сургалтын төрийн сантай байгуулсан барьцааны гэрээ бүртгэл байхгүй15 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөнд сургалтын төрийн сангийн барьцаа бүртгэлтэй,9 иргэн сургалтын гэрээний үүргээ биелүүлсэн үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн байна.
  10. Хэлэлцүүлгийн үеэр өндөр төлбөртэй гэж яригддаг хувийн өмчийн ЕБС-ийн сургуулиудын 2016 онд төрөөс авсан хувьсах зардлын хэмжээг ажлын хэсэг нэг бүрчлэн танилцуулав. Боловсролын салбарын мэргэжлийн холбоодтой Ажлын хэсгийн гишүүд уулзаж ярилцахад хувийн өмчийн өндөр төлбөр авдаг ЕБС, цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардал олгож байгааг буруу шийдвэр, энэ их хэмжээний төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг барьж байгуулах нь зүйтэй гэж хуулийн байгууллага үзсэн байна.
  11. Яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй нэр бүхий сургууль 2015-2017 онд хувьсах зардлын санхүүжилтэд авсан 72.5 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн байна.
  12.   Биеийн тамир, спортын газрын дарга А/21 дүгээр тушаалаар Спортын ордны “А” заалны түрээсэнд цагийн 100,000 төгрөг, ажлын өдрөөр 500,000 төгрөг, амралтын өдрөөр 1,000,000 төгрөгспортын бус арга хэмжээ зохион байгуулахад 1,800,000 төгрөг, сурталчилгааны самбар байршуулахад нэг м.кв үнийг 50,000-100,000 төгрөгийн төлбөрийг тус тус авахаар зохицуулсан нь Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д заасныг ноцтой зөрчсөн зэрэг зөрчил илэрсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here