Нүүр хуудас Нийгэм Булган аймагт үүссэн үерийн хохирлыг арилгахад 10,6 сая төгрөгийг зарцуулжээ

Булган аймагт үүссэн үерийн хохирлыг арилгахад 10,6 сая төгрөгийг зарцуулжээ

158
0
bulgan-aimag-uyriin-hohirol
Булган аймагт үүссэн үерийн хохирлыг арилгахад 10,6 сая төгрөгийг зарцуулжээ
~Булган аймагт үүссэн үерийн хохирлыг арилгахад 10,6 сая төгрөгийг зарцуулжээ~

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж, үер, усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл сонсож, аймгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Аймгийн хэмжээнд он гарсаар 61 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, 8 хүний амь нас эрсдэн, 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 14-ны өдөр Хутаг-Өндөр сумын төвд хүчтэй ширүүн бороо орсны улмаас уруйн үер бууж,нэг хүн нас барж, гурван иргэн бэртэж гэмтэн, 18 гэр урсаж, 409 толгой бог мал хорогдон, 103 хашаа нурж, 200 га тариалангийн талбай өртсөн байна.

Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд нийт 280 гаруй хүн, 51 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гэр хорооллын хашааг сБэргээн засварлан, 801 айл өрх, 52 аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний газарт нийт 255,319 м талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийжээ.

Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахад аймгийн Онцгой комиссоос 10,6 сая төгрөгийг шийдвэрлэн ажилласан байна.

Харин өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд аймгийн хэмжээнд малчдын хүчээр 88,5 мянган тн байгалийн хадлан, 1,2 мянган тн ногоон тэжээл, 8,4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1,6 мянган тан гар тэжээл, 8,2 тн давс, хужир, шүү бэлтгэхээр ажиллаж байна.

Газар тариалангийн хувьд үр тариа 56,424 тн, үүнээс буудай 54,984 тн, бусад үр тариа 1440 тн, төмс 4301 тн, хүнсний ногоо 1772тн, тэжээлийн ургамал 420 тн, тосны ургамал 2538 тн, жимс жимсгэнэ 40,5 тн-ыг тус тус хураан авахаар ажиллаж байгаа хэмээн танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here