Нүүр хуудас Нийгэм Буруу талдаа жолоотой машины гэрлий…

Буруу талдаа жолоотой машины гэрлий…

513
0
Буруу талдаа жолоотой машины гэрлий...
Буруу талдаа жолоотой машины гэрлий...
Буруу талдаа жолоотой машины гэрлийн тусгалыг өөрчлөх ажил эхэллээ
Авто тээврийн үндэсний төвөөс автомашины их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх ажлыг орон даяар эхлүүллээ. Уг ажлын хүрээнд нийт 10 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх юм байна.
Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулж, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэн, зорчих хэсгийн зүүн гар тал уруу илүү их гэрэл хуваарилдаг нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй аж.
Манай улсад бүх тээврийн хэрэгсэл 1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоор иржээ. Харин 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500 гаруй мянган тээврийн хэрэгслийн 50-иас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй байгаа гэсэн судалгаа гарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here