Нүүр хуудас Нийгэм Бямбад тэгш, нямд сондгой…

Бямбад тэгш, нямд сондгой…

206
0
Бямбад тэгш, нямд сондгой...
Бямбад тэгш, нямд сондгой...
Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЗЦА-ны Урдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

“Сар шинийн баяр дөхөхөөр орон нутгаас нийслэлрүү, нийслэлээс орон нутагруу шилжих хөдөлгөөн маш их нэмэгддэг. Тийм учраас хөдөлгөөний зохион байгуулалт хийх шаардлагатай. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Энэ сарын 3, 10-ны бямба гарагт тэгш, 4, 11-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан. Шинэчлэсэн бүс байхгүй. Өвлийн бүсийн хязгаарлалтаараа явна. Түүнчлэн томоохон худалдааны төвүүдийн орчмоор их ачаалал авдагтай холбогдуулан төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 1-2 өргөтгөсөн худалдааны төвүүдийг ажиллуулахаар болсон” хэмээн ЗЦА-ны Урдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат ярилаа.

Мөн дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хязгаарлахаар болжээ.

Дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 нэгжээр торгох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here