Нүүр хуудас Нийгэм Бүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Бүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

228
0

2010 онд Ерөнхийлөгчийн шийдвэрээр жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Найм дахь жилдээ болж буй Үндэсний мод тарих өдөр өчигдөр боллоо. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд манай улс 10 сая гаруй мод тарьсан хэмээн БОАЖЯ-аас мэдээлж буй.

Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээ болж уг үйл ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй болон 1000 гаруй иргэн 2000 мод тарилаа.

 

Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй цаашид нийслэлийн ногоог байгууламжийг нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлээд байгаа талаараа мэдээлсэн юм. Тиймээс ирэх дөрвөн жилд нийслэлийн дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэд өөрсдийн амьдарч буй орчны ойролцоо мод тарин, арчилж тордон, аялж зугаалах орчноо бүрдүүлэх давуу талтай гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here