Нүүр хуудас Нийгэм Бүх нийтээрээ МОД тарих үндэсний өдөрт нэгдэцгээе…

Бүх нийтээрээ МОД тарих үндэсний өдөрт нэгдэцгээе…

706
0
mod_tarih-odor
Бямба гарагт буюу энэ сарын 13-ны өдөр бүх нийтийн мод тарих үндэсний өдөр тохиож байна

Хүмүүн биеийг олж төрсөн хүн та гурван зүйлийг заавал хийх ёстой хэмээдэг. Энэ гурван үйлийн нэгд МОД ТАРИХ багтдаг юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтийн мод тарих үндэсний өдөр болгосон байдаг.

Иймээс Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мод тарих үндэсний өдрийг ирэх Бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Мод тарих үндэсний өдрөөр Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албад Баянзүрх хайрханы өвөрт мод, бут, сөөг тарих бол дэргэдэх хэлтэс албад, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд өөрийн эзэмшлийн талбайд тарих юм.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгж байгууллагууд мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here