Нүүр хуудас Нийгэм Бүх Оросын 2016 оны шилдэг оюутнаар Монгол оюутан шалгарчээ

Бүх Оросын 2016 оны шилдэг оюутнаар Монгол оюутан шалгарчээ

179
0
Бүх Оросын 2016 оны шилдэг оюутнаар Монгол оюутан шалгарчээ
Бүх Оросын 2016 оны шилдэг оюутнаар Монгол оюутан шалгарчээ
16 оны 11 дүгээр сарын 14-18-нд ОХУ-ын Ставрополь хотын Хойд Кавказын холбооны их сургууль дээр болсон бүх оросын III форумын хүрээнд “Студент года-2016” үндэсний шагналын уралдаанд Улс түмний найрамдлын их сургуулийн магистрын 1 дүгээр дамжааны оюутан Цэрэнсүрэнгийн Лхагвацэнд шилдгүүдийг ардаа орхин түрүүлжээ.

Түүний гаргасан энэхүү амжилтад ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн байна. Уг мэндчилгээнд “ОХУ-ын нэр төртэй уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзлэн эх орныхоо нэрийг дуурсган, монгол оюутны нэр хүндийг өндөрт өргөсөн Ц.Лхагвацэнддээ ЭСЯ-ны хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдынх нь сурлага, хөдөлмөрт амжилт хүсэн ерөөж байна” гэжээ.

Энэхүү уралдаанд ОХУ-ын өнцөг булан бүрээс төдийгүй дэлхийн ихэнх улсаас ирсэн 200 орчим шилдэг оюутан өрсөлджээ.

Эх сурвалж: dailynews.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here