Нүүр хуудас Нийгэм Б.Энхбат: Бидний тэмцлийн дараагийн…

Б.Энхбат: Бидний тэмцлийн дараагийн…

231
0
Б.Энхбат: Бидний тэмцлийн дараагийн...
Б.Энхбат: Бидний тэмцлийн дараагийн...
Б.Энхбат: Бидний тэмцлийн дараагийн давалгаа эхэллээ
Хөх Монгол бүлгэмээс мэдээлэл хийлээ. Монголын үндэсний үзэл хэзээ ч мөхөхгүй. Үндэсний үзэлтэй хүмүүсийн Монгол Улсынхаа тусгаар тогтнол, ирээдүйн сайн сайхны төлөө хийх тэмцэл шинэ шатанд орж, дараагийн давалгааг эхлүүлэх гэж буйг Хөх Монгол бүлгэмийн тэргүүн Хонхэрээдийн Б.Энхбат хэллээ.
Тэрбээр цааш нь “Монгол хүний нэр төр ариун цэврийн цаасны үнээс дор болж байгаа энэ үед бид ээлжит тэмцлийнхээ гарааг эхэлж байна. Намайг эзгүй хойгуур манай залуус гурван том бүлэг болж, миний ажлыг үргэлжлүүлж байсан. Хамаг Монгол, Даяар Монгол, Хөх Монгол гэсэн гурван бүлэг нэгдэж, Монголын үндэсний үзлийг, Монгол хүмүүсийг, улсынхаа нэр хүндийг хамгаалахын төлөө тэмцэхээс өөр аргагүй болж байна.
Тиймээс эхний ээлжинд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүлнэ. Энэ мэдэгдэлд Эрүүгийн хуулиас авч хаясан Монгол хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдлийг гэмт хэрэгт тооцох заалтыг буцааж тусгахыг шаардана” хэмээн мэдэгдэв. Ингэхдээ хүний нэр хүнийг гутаан доромжилсон үйлдлийг онц хүнд гэмт хэрэгт тооцох ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.
Мөн тэрбээр “Би болоод манай залуус алдаа гаргаж байсан. Бид ард түмнээсээ уучлал гуйна, ичихгүй. Харин зөв зүйлээ үргэлжлүүлнэ. Бид тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм” хэмээн ярилаа.
эх сурвалж: shuud.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here