Нүүр хуудас Нийгэм ВАКЦИНД хамрагдах иргэд рүү ЯРИХ хүртэл, цэгт очих шаардлагагүй

ВАКЦИНД хамрагдах иргэд рүү ЯРИХ хүртэл, цэгт очих шаардлагагүй

40
0
darhlaajuulah-0000
ВАКЦИНД хамрагдах иргэд рүү ЯРИХ хүртэл, цэгт очих шаардлагагүй

    Нийслэлд дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс /2021-04-23/ эрчимжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дархлаажуулалтын II тунд хамрагдах хугацаа өнгөрсөн иргэдийг бүрэн хамруулж дуусахаар төлөвлөөд байна.

Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш дархлаажуулалтын II тунд хамрагдах байсан иргэдийг гурван өдөрт багтаан хамруулж дуусах юм.

Ингэхдээ

  • Дөрөвдүгээр сарын 9, 10, 11-нд II тун хийлгэх байсан 44811 иргэнийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд,
  • Дөрөвдүгээр сарын 12, 13, 14-нд II тун хийлгэх байсан 42135 иргэнийг дөрөвдүгээр сарын 24-нд,
  • Дөрөвдүгээр сарын 15, 16, 17, 18-нд II тун хийлгэх байсан 44153 иргэнийг дөрөвдүгээр сарын 25-нд,
  • Дөрөвдүгээр сарын 19, 20, 21, 22-нд II тун хийлгэх байсан 35904 иргэнийг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр тус тус дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.
  • Мөн энэ гурван хоногийн хугацаанд 55-аас дээш насны дархлаажуулалтад хамрагдах иргэд “Синофарм” компанийн “ВероСелл” вакцины эхний тунгаа хийлгэх боломжтой.

Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү харьяа дүүрэг, хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын аль цэгт, хэдний өдрийн хэдэн цагт очиж хамрагдах талаар нарийн мэдээлэл өгнө.

Иймээс иргэд та бүхнээс дархлаажуулалтын цэгүүдэд дур мэдэн очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье. Мөн дархлаажуулалтын цэгээс хол, нийслэлийн алслагдсан хороодын оршин суугчдыг вакцинд хамруулах богино рейсийн 76 автобус иргэдэд үйлчилнэ.

ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here