Нүүр хуудас Нийгэм Орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойрхон ЦЭГТ вакцинд хамрагдана

Орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойрхон ЦЭГТ вакцинд хамрагдана

21
0
gadaad-irgen-vaccine
Орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойрхон ЦЭГТ вакцинд хамрагдана

-Хотод байгаа хөдөө, орон нутгийн харьяалалтай иргэд хэрхэн вакцинд хамрагдах вэ?

-18-аас дээш насны нийслэлийн иргэд харьяа дархлаажуулалтын цэг дээр вакцинд хамрагдана. Харин хөдөө, орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэг дээр иргэний үнэмлэхтэйгээ очиж, I, II тундаа хамрагдах боломжтой.

-ПСР шинжилгээ хаана авч байгаа вэ?

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here