Нүүр хуудас Нийгэм Гаалийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллана

Гаалийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллана

420
0

Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь ирэх даваа гаригаас хэрэгжиж эхлэх гэж байгаа. Зарим төрлийн машин болон тамхины импортын татвар нэмэгдэж буйтай холбоотойгоор хил гаалийг зорих иргэд, худалдан авагчид эрс ихэссэн тул амралтын өдрүүдээр гаалийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллахаар болжээ.

Өнөөдөр буюу 29-ний бямба гаригт 08.30-21.00 цагт, 30-ны ням гаригт 08.30-00.00 цагт ажиллах бөгөөд уртасгасан цагаар ажиллах байгууллагад Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын-Үүд болон Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрууд ч багтаж байгаа юм.

Уртасгасан цагаар ажиллахдаа зөвхөн тамхи, автомашинд ногдуулах онцгой албан татварын бүрдүүлэлтийг хийх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here