Нүүр хуудас Нийгэм Гадаадын 69 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын 69 иргэнийг албадан гаргажээ

220
0

Визний хугацаа нь дуусч, зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, зохих ангиллын визээ зөрчсөн зэрэг зөрчил гаргасан 13 орны 69 иргэнийг энэ оны эхний улирлын байдлаар манай улсаас албадан гаргажээ.

Гадаадын иргэд жуулчин, бизнесийн, суралцах ангиллын визтэй орж ирээд хөдөлмөр эрхлэх нь цөөнгүй байдаг аж. Ийм хүмүүсийн талаарх мэдээллийг иргэд болон хууль хяналтын байгууллагынхан Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар шалгаж, хариуцлага тооцон, албадан гаргах хүртэл арга хэмжээ авдаг.

Энэ онд албадан гаргасан иргэдийн иргэдийн 26 нь хятад, 23 нь солонгос хүн байсан бусад нь ОХУ, Япон, АНУ, БНТуркУ, БНКазУ, БНФилУ, ХБННУ-ын иргэд байсан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here