~Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна~
Энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдаж, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа.
- Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай байна.
Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг бүрэн чөлөөллөө.
Энэ газарт тус цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.