Нүүр хуудас Нийгэм Газар өмчлүүлэх хугацаа энэ оны тав…

Газар өмчлүүлэх хугацаа энэ оны тав…

328
0
Газар өмчлүүлэх хугацаа энэ оны тав...
Газар өмчлүүлэх хугацаа энэ оны тав...

2003 онд батлагдсан Газар өмчлөлийн тухай хуульд “Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлнэ” гэж заасан байдаг. Гэр бүлийн хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацаа энэ оны тавдугаар сарын 1-нд дуусна.

2003 оноос мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хугацааг зааж өгсөн билээ. Энэ нь 2005 онд гурван жил, 2008, 2013 онд таван жилээр тус тус сунгаснаар 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болох юм.

Гэр бүлийн хэрэгцээнд газрыг үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан сунгуулах хүсэлтийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлжээ. Иргэдийн газар сунгуулах хүсэлт зөвшөөрөгдвөл газраа цаашид үргэлжлүүлэн үнэ төлбөргүй өмчлөх боломжтой юм.

Газар өмчлөх гэдэг нь тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субъектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харъяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харъяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол Улсад газар өмчлөх боломжгүй юм.
Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субъектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

Хэрэв газар өмчлүүлэх хуулийн хугацааг сунгахгүй бол энэ оны тавдугаар сарын 1-нээс иргэнд өөрийн эзэмшиж байсан газраа есөн сая 240 мянган төгрөгөөр өмчилж авах юм. Эцсийн шийдвэр УИХ-аас гарна.

Энэ талаар Нийслэлийн газрын албанаас тодруулахад, өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд иргэд эзэмшилдээ байгаа хашааны газруудынхаа 86 хувийг өмчилсөн байна. Үлдсэн 14 хувийн асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэх бөгөөд энэ нь одоогийн байдлаар нийт иргэдийн дөнгөж 14 хувь ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here