~Галзуугийн сэжигтэй амьтанд уруулах, шүлсдүүлэх зэргээс сэрэмжил!~
Хөдөө орон нутагт малчид, мал бүхий иргэд отор нүүдэл хийх, иргэд амралт зугаалгаар явах үедээ галзуугийн сэжигтэй чононд уруулсан, манууланд хазуулсан зэрэг эрсдэлд өртсөн тохиолдлууд бүртгэгдэж, цаашид нэмэгдэх хандлагатай байна.
Тиймээс малчид, мал бүхий иргэд, амралт зугаалгаар явж буй иргэд сэрэмж болгоомжоо дээшлүүлэх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр малд явуулахгүй байх, отор нүүдэл хийх үедээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулах ноцуулах, шүлсдүүлэх зэрэг эрсдэлд өртсөн тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандана уу.