Нүүр хуудас Нийгэм Гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

38
0
gamshgaas-hamgaalah-surgalt
Гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийн тойм судалгааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж, эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлох зорилготой ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг аймгийн мэргэжлийн анги, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг үнэлэх эрх зүйн орчны шинэчлэл, шинээр батлагдсан заавар, аргачлалын талаар сургалт зохион байгуулах юм.

Мөн гамшгийн эрсдэлийн тойм судалгааг боловсруулж, гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнг орон нутгийн удирдлага, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд танилцуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here