УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нийслэлийн засаг С.Батболд ,Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа,Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцын газрын дарга М.Ганбаатар болон албаны бусад хүмүүс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороонд хүрч ажиллах зорилгынхоо дагуу Баянгол дүүрэгт ажиллав. Гандантэгчэнлин хийд нь Улаанбаатар хотын төв хэсэгт байрладаг бөгөөд монголчуудын бурхан шашины төв болсон хотын онцлог газруудын нэг учир гандантэгчэнлин хийд орчмын бүсэд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний цогц жишиг гудамж байгуулах талаар нийслэлийн засаг дарга С.Батболд онцоллоо.Хотын ерөнхйи төлөвлөлтийн дагуу энэ гудамж Улаанбаатар хотын шашин өв соёлыг хадгалсан аялал жуулчлалын төв болон өргөжих юм байна.Энэ ажлыг хэрэгжүүлэхэд газар зохион байгуулалт болон оршин суугчдын хувьд хүндрэл бэрхшээлтэй зүйлүүд бий . Иймд иргэдийн санал санаачлага амьдрах орчин аялал жуулчлалын бүсийн онцлог давуу талыг ашиглан ажлын байр бий болох боломж бүрдүүлэх зорилготой ажиллах юм. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцын газрын дарга М.Ганбаатархэлэхдээ: Улаанбаатар хотод жилдээ 400 мянгаад гаднын жуулчид ирдэг бөгөөд энэ ирсэн жуулчидын хамгийн их очдог газрын нэг Гандантэгчэнлиг хийд байдаг.Энэ судалгаанд үндэслэн Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэлх газрыг 2018-2019 онд багтаан бүрэн тохижуулж ашиглалтанд оруулна . Одоогийн байдлаар уг газарт газраа чөлөөлсөн иргэдэд нийслэлийн зүгээс түр оршин суух байр гаргаж өгснөөр 68 айл төсөлд хамрагдсанаас эхний ээлжийн 25 айл түр оршин суух байрандаа нүүж ороод байна. Эдгээр айлууд төсөл хэрэгжээд байр баригдахад тухайн газарт баригдсан байранд нүүж орно гэлээ.