Нүүр хуудас Нийгэм Герман улсын паспорт дэлхийн хамгийн хүчирхэг паспорт.

Герман улсын паспорт дэлхийн хамгийн хүчирхэг паспорт.

320
0

“Passport Index” компанийн сайтад бичсэнээр Афганистан, БНАСАУ, Сомали, Сири, Туркменистан улс дэлхийн хамгийн зочломтгой бус орон болжээ. Уг сайтад мэдээлснээр эдгээр улсад очихын тулд бүх орны иргэдэд виз юмуу бусад зөвшөөрлийн баримт бичигт хэрэгтэй байдаг аж.

Дээрх орнуудын дараа Ангол улс бичигджээ. Тус улсад Намиби улсын жуулчид л визгүй орж болдог байна.

Харин дараагийн байрыг Бутан, Эквадорын Гвиней, Эритрей, Ирак, Ливи улс эзэлжээ. Эдгээр орон тус бүрдээ гурван орны жуулчдыг л визгүй оруулдаг байна.

Энэхүү жагсаалтыг гаргахад дэлхийн 198 орон, нутаг дэвсгэрийн тухай баримтыг харгалзан үзжээ.

Коморын арал, Кот-д’Ивуар, Гвиней-Бисау, Мадагаскар, Мальдивын арал, Мавритани, Микронези, Мозамбик, Самоа, Сейшелийн арал, Зүүн Тимор, Того, Тувула, Уганда улс хамгийн зочломтгой орон болсныг өмнө нь мэдээлж байсан.

Консалтингийн “Henley & Partners” компанийн жагсаалтад бичсэнээр Афганистан улсын харьяалалтай байх нь дэлхийд хамгийн ашиг багатайд тооцогдож байна. Афганистаны иргэд 24 улсад л чөлөөтэй зорчдог байна. Харин хамгийн ашигтайд Германы паспортын эзэд  дэлхийн 218 орноос 177 оронд визгүй зорчих эрхтэй юм байна. Мөн эхний гуравт Франц, Дани орж, дараа нь Исланд, Швед, Норвег, Финланд бичигджээ.  2014 оноос хойш Герман улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлжээ.

Уг жагсаалтыг бусад улсад визгүй зорчих журам, хүний чадавхийг хөгжүүлэх боломж, гадаадад визгүйгээр оршин суух боломжтой эсэх зэрэг хэд хэдэн шалгуурыг үндэслэн гаргасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here