Голомт банкны “Амжилтын баяр” 2018-12-21 ний өдөр болж, уламжлал ёсоор ажил үйлсээрээ банкиндаа төдийгүй салбартаа тэргүүлэх үр дүн гаргаж ажилласан шилдгүүдээ шалгаруулсан байна.
“Амжилтын баяр” эхлэхийн өмнө Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг өөрийн фэйсбүүк хуудастаа “Голомт банкны шилдгүүд дотроос 2018 оны хамгийн супер нэг ажилтандаа онцгой шагнал өгдөг уламжлалтай бөгөөд энэ жил Porsche автомашин өгнө” хэмээн бичсэн байсан юм.
Үүнтэй зэрэгцэн олон нийтийн сүлжээгээр “Үнэхээр Порше автомашин өгөх гэж байгаа хэрэг үү, үнэн юм болов уу” гэх сэтгэгдэл хөвөрч эхэлсэн билээ.
Голомт банк амалсандаа хүрч, Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг 2018 оны “Од ажилтан” Г.Мөнх-Эрдэнэд улаан өнгийн Porsche Cayman автомашины түлхүүрийг гардуулан, хамт олон нь халуун баяр хүргэв.
Голомт банкны 2018 оны “Од ажилтан” Г.Мөнх-Эрдэнэ “Өнгөрсөн жил би “Од ажилтан” болохын төлөө зүтгэсэн ч хараахан чадаагүй. Энэ жил өөртөө дүгнэлт хийж, үргэлжлүүлэн зүтгэсэн маань амжилтанд хүргэлээ. Энэ мөчид хамт олондоо талархал илэрхийлмээр байна” хэмээсэн юм.