Нүүр хуудас Нийгэм Гуравдугаар эмнэлгээс анагаах ухааны шинэ докторууд төрлөө

Гуравдугаар эмнэлгээс анагаах ухааны шинэ докторууд төрлөө

320
0
gurwan-shine-doktor
Гуравдугаар эмнэлгээс анагаах ухааны шинэ докторууд төрлөө

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлийн гурван эмч 2018 оны 11 дүгээр сард шинээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалав.

АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн хурлын тогтоолоор тус эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Д.Батнаран “Бодисын солилцооны хам шинжийн үед инсулин дөжрөл, адипокинууд, өөх тосны солилцооны онцлогийг зарим генийн полиморфизмтой холбон судалсан нь” сэдвээр, 2018 оны 11 сарын 22-ны өдөр

Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн их эмч Х.Батмягмар “Зүрхний титэм судсан дотуурх эмчилгээний үр дүн” сэдвээр, 2018 оны 11 сарын 29-ний өдөр Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Д.Энхболд “Тархины урд эргэлтийн артерийн цүлхэнгийн бичил мэс заслын үр дүн” сэдвээр тус тус Анагаах ухааны докторын зэрэг (Ph.D) амжилттай хамгааллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here