Нүүр хуудас Нийгэм Гэмт хэрэг 11.3 хувь буурчээ

Гэмт хэрэг 11.3 хувь буурчээ

346
0

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн тоо буурч, илрүүлэлт нэмэгджээ. Энэ оны эхний улирлын байдлаар нийслэлд 4353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 556-гаар бага буюу, 11.3 хувь буурсан гэсэн үг юм.

Харин сэжигтэн тогтоогдоогүй 2668 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн илрүүлэлт 56.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс илрүүлэлт 3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Төв зам дагуу 5 шараас Офицерийн чиглэлд суурилуулсан хяналтын камеруудыг засч, бүрэн ашиглалтад оруулснаас гадна гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт зөөврийн хяналтын 87 камер суурилуулсан нь гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдэхэд нөлөөлж буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here