Нүүр хуудас Нийгэм Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэсээс “Чатбот” үйлчилгээг ашиглаж байна

Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэсээс “Чатбот” үйлчилгээг ашиглаж байна

32
0
gerch-hohirogch
Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэсээс “Чатбот” үйлчилгээг ашиглаж байна

Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, заналхийлсэн, өгсөн мэдүүлэгт нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй тохиолдолд гэрч, хохирогчийн хүсэлт мөрдөгч, прокурор, шүүгчийн шийдвэрээр хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Иргэд амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах хүсэлтийг хэрхэн гаргах болон гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны талаарх анхан шатны мэдээллийг түргэн шуурхай өгөх зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс “Чатбот” үйлчилгээг үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Хэрэв танд тусламж хэрэгтэй бол “Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс” фейсбүүк хаягийн мессенжер /https://www.facebook.com/gerchkhokhirogch/ хэсэгт хандан мэдээлэл авах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here