~Гэрэлт гудамжинд дараах зөрчил илэрчээ!~
Гэрэлт гудамжинд хийсэн хяналт шалгалтаар дараах зөрчил илэрсэн байна.
-Сонгон шалгаруулалтад ороогүй аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон,
-Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө болох хогийн сав, сандал, гэрэлтүүлэг, баримал зэрэг нь эзэнгүйдсэн, арчлалт хамгаалалтгүйгээс эвдэрсэн, алга болсон,
-Дийлэнх хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хуушуур хайрч, шорлог хийж утаа гаргасан,
-Үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хоорондын зай хэт ойрхон байгаагаас эмх цэгцгүй байх, иргэдийн ая тухтай үйлчлүүлэх орон зай маш бага,
-Ажилчдын хувцас бүрэн жигдрээгүй, энгэрийн тэмдэггүй, хаяг тодорхой бус байх,
-Цахим баримт буюу НӨАТ-ын урамшуулалт сугалааны баримт олгох пос машин байрлуулаагүй, баримт өгдөггүй, баримт авах санамж байхгүй,
-Аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулсан орчны газрын хог хаягдлыг тухай бүрт нь цэвэрлэх, ачуулах үүргийг гэрээнд тусгаагүй зэрэг зөрчилтэй байна.